ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 оронд коронвирус бүртгэгдэж, 6.3 сая хүн өвчилсөн. 377 мянган хүн энэ өвчний улмаас нас барсан байна. Энэ өвчний улмаас эмнэлэгт 3 сая хүн хэвтэж байна. Сүүлийн 24 цагт 99 мянган хүн шинээр өвчилж, 2000 хүн нас баржээ. ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа. Сүүлийн 24 цагт 9000 гаруй хүн өвчилсөн байна. Манай олон аймагтай хил залгадаг хотуудад 39-90 хүн өвчилсөн. Хөвсгөл, Сэлэнгэ, Увс зэрэг хил орчмын аймгийн иргэд урьдчилан сэргийлэх нь зүйтэй байна. Энэ талаарх мэдээллийг шууд бичлэгээс үзнэ үү.