8o
Улаанбаатар хот
mobile menu

Бурхан багшийн Их дүйчин өдөрт зориулсан хөтөлбөр

2020-06-05 10:30:03

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурханы хутгийг олсон, гаслангаас ангижарсан гурван том үйл явдал давхацсан тул ийнхүү дүйчин өдөр гэж нэрийджээ.

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдрийг амралтын өдөр болгосон. Тиймээс энэ өдөр төрсөн бүх хүүхдэд Монголын сүсэгтний холбооноос бэлэг гардуулах юм байна.

Энэ өдөр Монголын сүсэгтний холбооноос дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд:

05:00-07:00 Сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээх ёслол болно (цахимаар).

09:30-10:30 Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ (МҮОНТВ-ийн 1 дүгээр сувгаар шууд дамжуулна).

10:50-11:00 Халамжийн цэцэрлэгийн нээлт (цахимаар).

10:30-12:30 Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан тусгай хөтөлбөр (МҮОНТВ-ийн 1 дүгээр сувгаар шууд дамжуулна).

10:-17:00 Монголын бүх сүм, хийдүүдэд "Бурхан багшийн чого" хурал хурна.

05:00-21:00 Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан тусгай хөтөлбөр (Онлайнаар шууд дамжуулна)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment