8o
Улаанбаатар хот
mobile menu

Төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хааж нөхөн сэргээлт хийж эхэллээ

2020-06-05 15:22:12

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн хог дарж булах ландфилыг хэсэгчлэн хааж, 12га талбайг хөрсөөр хучин ногоон байгууламж болгон нөхөн сэргээх ажлыг эхлүүллээ. Дээрх ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтаар шалгаруулж 2 сарын хугацаанд ажлыг бүрэн дуусгахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Цаашид төврлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийх ажил үе шаттайгаар хийгдэх бөгөөд 2023-2024 онд Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдийг бүрэн хаахаар төлөвлөөд байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment