Өнгөрсөн нэгдүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын үүрийн дарга З.Оргилыг намынх нь Хяналтын хорооны дарга З.Түвшиндорж зодож, нүдийг нь сохлох шахсан хэрэг гарч байсан билээ. Тэгвэл МАН-ын залуус дахин зодооны хэрэгт холбогдсон байна. Тус намын залуучуудын дунд нүд “таглах” моод дэлгэрэв үү гэлтэй бас л нэгнийхээ нүдийг сохлох шахаж. Өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн МАН-ын Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны (НАМЗХ)-ны залуус хоорондоо зодолдож нэгнийхээ нүдийг сохлох дөхжээ. Тодруулбал, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг өрөөндөө байхад нь аймгийн НАМЗХ-ны гишүүн Б.Амарсанаа гэгч зодож, нүдийг нь гэмтээсэн байна. Б.Амарсанаа нь Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч. Тэрбээр орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа аж. Гэвч түүнийг ИТХ-ын дарга С.Буджав түүнийг залуу байна гэснээс зодоон болсон байна.
МАН-ын залуучуудын дунд нүд “таглах” моод дэлгэрэв үү
2016-03-23 16:15:00