8o
Улаанбаатар хот
mobile menu

“МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 07:40 цагт хөөрлөө

2020-06-08 10:49:55

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 2020 оны 6 дугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрлөө.

Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авах бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчрах юм.

Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм.

Онгоц Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөө орой газардах хуваарьтай байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хөөрхөн юм бэ? Манай МИАТ тив алгасч далай гатлан анх удаа газардсан нь энэ Сидней боллоо. Одоо нэг ингээд яваад үзсэн юм чинь цаашдаа нисч буугаад байдаг хэрэг ээ хө гэж. Сардаа 1 явчихгүй юу.
2020/06/08 66.181.189.163
  • Recent
  • Most Read
  • Most Comment