Сонгуулийн ерөнхий хорооноос эдийн засагч Л.Наранбаатарыг Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ. Уг асуудлаар Баянзүрх дүүргийн иргэд болон “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс СЕХ-г Үндсэн хуулиас давсан шийдвэрээ буцааж, хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсэж, эсэргүүцлийн тайван жагсаал хийж байна. Тэрбээр өнөөдөр СЕХ-ноос уг асуудлаар албан ёсны тайлбар авахаар очсон ч түүнийг хүлээн авсангүй. Улмаар хаалгаа нээгээгүй тул тэрбээр уг асуудлаар мэдэгдэл хийлээ.
Л.Наранбаатар: Миний бие Лүндэгийн Наранбаатар Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ бүдүүлгээр зөрчүүлсэн иргэн байна. Энэ хууль бус ажиллагааг эсэргүүцэж БЗД-ийн 22 дугаар тойргийн иргэд, 1072 хувьцааг эргүүлэн өгөх холбоо, Сахигтун эвслийнхэн өнөөдөр энд цуглажээ. Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн шалтгаан маш тодорхой. СЕХ худалдагдчихаж, шулуухан хэлэхэд З.Энхболдын гар хөл болж ажиллаж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Өнөөдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг З.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хашиж байхдаа, сүүлд СЕХ-ны гишүүн Г.Байгалмааг томилсон. Мөн УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан, одоо УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нөхрийг мөн СЕХ-нд оруулсан. Эдгээр хүмүүс З.Энхболдын гар хөл болж ажиллаж байна. Би хууль зөрчөөгүй, албан ёсоор Сахигтун эвслээс нэр дэвшсэн. Гэтэл СЕХ намайг Зөв хүн Электоратаас нэр дэвшсэн, хоёр газраас нэрээ оруулсан гэсэн ор үндэслэлгүй үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Энэ бол хууль бус үйлдэл. Хэрвээ “Зөв хүн Электорат”-д Л.Наранбаатар миний бие өөрийн гараар бичсэн өргөдөл, анкет байгаа бол өнөөдөр та тэрхүү бичиг баримтаа БЗД-ийн 22 дугаар хорооны иргэдэд харуул. Зөв хүн Электорат эвслийн дарга Б.Найдлаа та ч бас миний гараараа бичсэн нэр дэвших хүсэлт байгаа бол Монголын ард түмэнд харуулахыг хүсье. Би СЕХ-г шүүхэд өгөөд 6 хонож байна. Шүүх дээр СЕХ ямар ч тайлбар өгөөгүй. Шүүхээс хариу тайлбар шаардсан мэдэгдэл ирсээр байтал үл тоож байна. Хуулиараа СЕХ тайлбар өгөх ёстой. Өнөөдөр шүүхийн өмнөх хэлэлцүүлэг болно. Энэ бол шүүх хурал биш, талуудын нотлох баримт дээр үндэслээд шүүх хурлыг хэзээ хийх вэ гэдгээ зарладаг. Би энэ шүүхийн хэлэлцүүлгийг ганц минут ч хойшлуулмааргүй байна. Гэвч шүүхэд гаргаж өгөх нотлох баримтгүй СЕХ зугтаж байна шүү дээ. Үүний ард ажиллаж байгаа З.Энхболд надаас айж байна. Учир нь тэр өөртэй нь нэр холбогддог Страто компанийн булхай илчлэгдэхээс айж байгаа. Бас өөртэй нь нэр холбогддог компаниуд шалгагдах учраас З.Энхболд өөрийгөө хүчтэй хамгаалуулж байна. З.Энхболд гэж хүнийг хууль хүчнийхэн хамгаалдаг, прокурорууд, АТГ ч шалгадаггүй. Шалгуулах гээд бичиг баримт өгсөн ч буцаачихдаг. Тэр битгий хэл СЕХ-нд өөрийнх нь томилсон хүмүүсээрээ дамжуулан намайг нэр дэвшүүлэхгүй байх оролдлого хийж байна. Энэ бол зөвхөн миний тэмцэл биш юм шүү” гэв.
Х.Бат-Ялалт: “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвших гэж байсан Л.Наранбаатарын нэр дэвших эрхийг СЕХ хааж байгаа нь эрх зүйн маш олон сөрөг үр дагаврыг бий болгоно. “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс хэн нэгэн хүнийг нэр дэвшүүлнэ гээд нэрийг нь бичээд өгч болох нь байна шүү дээ. СЕХ ингэж хууль зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн 2.16 дугаар зүйлд заасан хүний сонгогдох суурь эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал.
Шүүхээр бүх үнэн тогтоогдоно. Үүний дараа СЕХ-ны бүхий л шийдвэр хүчингүй болно, дээрээс нь тухайн тойрогт маш их хэмжээний хөрөнгө гаргаж, дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүснэ. Хэрэв манайхаас өөр хүний эрх, хуулиа дээдэлдэг улс орон байсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй.
СЕХ-нд хоёр ижилхэн материал бүрдүүлээд, өөрийнхөө гарын үсгийг зураад өгсөн бол хоёр тойрогт нэр дэвшүүлж болохгүй гэсэн хуулийн заалтыг хэрэглэж болно. Гэтэл нэг материал нь өрөийнх нь гарын үсэгтэй, нөгөө нь ямар ч албан ёсны материал байхгүй атал заавал шүүхийн маргаан болгож, удаашруулж, сунжруулж байна. СЕХ энэ хууль бус үйлдлээ зогсоо. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд төр Үндсэн хуулиа зөрчиж, хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлж чадаагүйгээс болоод ард түмэн маш их бухимдалтай байна.
СЕХ хариу тайлбараа өгөөгүй байна гэдэг нь СЕХ хуулиа дээдлэхгүй байна гэсэн үг. Өвөрхангай аймагт гэхэд шүүхэд нэхэмжлэхээ өгөөд тэр дор нь шийдэж байсан түүх бий. Гэтэл өнөөдөр зайлшгүй богино хугацаанд шийдэх ёстой нөхцөл үүссэн. Нийгэм улс төрийн нам эвслүүд талцан хуваагдах ийм эмзэг үед хүний эрх зөрчигдсөн үү, үгүй юу гэдгийг тогтоогоод эцсийнхээ хариуг өгөхгүй байгаа нь өөрөө асуудал болж байна. Өнөөдөр төрийг хэн удирдаж байна, ард түмэн яагаад ядуу байгаа юм бэ. Тодорхой бүлэгт үйлчилдэг төр байгаа учраас бид өнөөдөр дуу хоолойгоо нэгтгэж, улс төрийн сонгуульд оролцож байна” гэв.
Монголын Консерватив намын дарга Н.Дашдаваа: Л.Наранбаатар бол Монголын Консерватив намаас өөрийн хүсэлтээр нэр дэвшихээ илэрхийлсэн хүн. “Зөв хүн электорат” эвслээс СЕХ-д ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж өгөөгүй. Тиймээс өнөөдрөөс эхлэн эвслээс нэр дэвшигчээ хамгаалж, тэмцэл хийж эхэлж байна. СЕХ-ны удирдлагууд энэ хууль бус үйдлийнхээ талаар тайлбар өгөх ёстой. “Зөв хүн электорат” болон “Сахигтун!Үндсэн хуулийн 19” эвслээс СЕХ-нд тайлбар хүргүүлж, гаргасан шийдвэрээ эргэж хараач гэсэн албан бичгүүдийг өгсөн. Дээр нь Захиргааны хэргийн шүүхэд манай нэр дэвшигч нэхэмжлэл гаргаад зургаа хонож байна. Шүүх зарим хүмүүсийн хэргийг 3 хоногийн дотор шийддэг юм билээ. Гэтэл ямар хүмүүсийнхнийг зургаа хоног хүлээлгэдэг юм бэ. Хэрвээ СЕХ тайлбар өгөхгүй, шүүх шийдвэрээ яаралтай гаргахгүй бол энэ тэмцэлээ үргэлжүүлсээр байх болно гэдгийг онцлон хэлмээр байна” гэлээ.