8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Шийлэгдамба, Л.Цог, С.Дашдондог нарыг гаргасан алдаагаа ухааран уучлалт гуйхыг шаардлаа

2016-03-23 17:16:00

Өнөөдөр МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, тус хорооны гишүүн Б.Дагвийхорлоо, Д.Батбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж сүүлийн үед МАХН-тай дайсан болсон хүмүүсийн асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэд намын бодлогоос зөрж хэн нэгэн эсвэл аль нэг бүлэглэлийн  гар хөл болж явж байгаа гэх Г.Шийлэгдамба, Л.Цог, С.Дашдондог нарыг гаргасан алдаандаа гэмшин  намын хамт олноос уучлалт гуйхыг МАХН-намын ёс зүйн хорооноос шаардаж байгаагаа дуулгалаа. Хэрвээ уучлал хүсэхгүй бол намын дүрмийн дагуу төрийн болон улс төрийн албан тушаал хаших, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болохыг мэдэгдлээ. МАХН-ын ёс зүйн хорооны дарга Г.Давааням энэ талаар “МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэрэгт холбогдуулах журмаар сонгуульд оролцуулахгүй байх зорилготой хагалан бутаргах, хутган үймүүлэхэд гаршсан нам дамнасан бүлэглэлүүд АТГ, хууль хүчний зарим нэг хүмүүсийг утсан хүүхэлдэй шиг ашиглаж бас удирдаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН-ын нэр хүнд өсөхөөс цөсөө хагартал айж, хилс хэрэг тохохын төлөө авхаалж самбаагаа сорин өрсөлдөх боллоо. Түүний эхний бусармаг үйлдэл нь Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд МАХН-ын ЕНБД асан Г.Шийлэгдамбыг хувийн хэрэгцээндээ сайн танил болох дотны нөхөр О.Даваасүрэнгээс зээлсэн мөнгөө албан өрөөндөө хадгалж байсныг, авилга авч өгч байхад нь газар дээр нь гардан баривчилсан мэт буруу ташаа ойлголт нийгэмд буруу ташаа мэдээлэл цацсан. Улмаар энэ мөнгийг Н.Энхбаяр дарга намын санхүү бүрдүүл гэж хэлж шахсаны дагуу зээлж зарим хэсгийг нь Н.Энхбаярт өгсөн мэтээр мэдүүлэг өгүүлэх зэргээр Г.Шийлэгдамбыг анхны мэдүүлгээсээ няцах өмгөөлөгчдөөсөө татгалзах хүртэл дарамт шахалт үзүүлсэнээр илэрсэн” гэлээ.

Мөн МАХН-ын санхүү аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цогтбаатар саатуулагдаад сар гаруй болж байгаа. Түүнийг МАХН, МАН-тай хамтарч ажиллах яриа гарч эхэлсний маргааш нь баривчилсан нь МАХН, МАН –тай хамтрах юм бол Цогтбаатар шиг баривчлана шүү сануулга гэв.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын суудал эзгүйрээд хэдэн сар болж буй. Сайдад МАХН-аас Гавъяат эмч Л.Жамбалжавыг нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд татгалзсан. Уг нь Засгийн газрын хуулинд орон гарсан Засгийн газрын гишүүнийг 30 хоногийн дотор томилдог. Энэ хууль яагаад хэрэгжихгүй байгаа шалтгааныг тэд Г.Шийлэгдамбатай холбон тайлбарлав.

Ингэхдээ  “Г.Шийлэгдамба анхны мэдүүлгээс буцаж Н. Энхбаярын шаардлагаар мөнгө зээлсэн хэмээн хэлүүлсэний шан болгож сайдын суудлыг хадгалаад байгаа юм биш үү гэсэн хандлага манай намын гишүүд, дэмжигчдэд байгаа. Тиймээс Г.Шийлэгдамбын энэхүү туйлбаргүй хэрээс хэтэрсэн занд МАХН-ын гишүүд дэмжигчид нэн харамсаж байна. МАХН-ын ЕНБД-ын санхүү бүрдүүлэх захиран зарцуулах үүргээ биелүүлэхдээ бусдын ятгалаг дарамтанд орж анхны мэдүүлгээсээ буцан намын даргаа гүтгэсэнийг МАХН-ын гишүүд , эрс эсэргүүцэж байна” гэсэн юм.

Саяхан МАХН-ын гишүүн Булган аймгийн МАХН-ын Мянгатын дарга асан С.Дашдондог олны анхаарлыг ихээр татах болсон. Учир нь С.Дашдондог нь МАХН-аас 560 сая төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнийг МАХН-ын Хяналт ёс зүйн хорооныхон тайлбарлахдаа “С.Дашдондог МАХН-д 540 сая төгрөг өгсөн гэж нэхэмжилж байгаа. Би УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж 400 сая төгрөг зарцуулсан гэж Булган аймгийн намыг хурал дээр олонтоо хэлж байсаныг намын гишүүд нь гэрчилнэ. Үүнээс үзэхэд 400 сая төгрөгийг өөрийнхөө төлөө сонгуульд зарцуулсан” хэмээв.

Хамгийн сүүлд Л.Цог МАХН-ын талаар нэлээд таагүй үг цухуйлгах болсон. Тэгвэл энэ талаар “2012 онд Орхон аймагт нэр дэвшиж сонгогчдын 28,2 хувийн буюу 12140 хүний санал авч 27,35 хувь буюу 11773 хүний санал авсан Дамба-Очирыг ялимгүй давуугаар ялж УИХ-ын гишүүн болсон УИХ-ын дэд дарга Л.Цог “Н.Энхбаяр нэг сая ам.доллар нэхэж дарамталсан” гэж хэвлэлээр мэдээлсэн билээ. Л.Цог УИХ-дэд дарга, намын дэд дарга хоёрыг хослуулан намдаа илүү сайн үйлчилье гэсэн агуулгатай саналыг намын даргад тавьсан байдаг. Гэвч Н.Энхбаяр давхар дээл өмсүүлээгүй учир сэтгэлдээ гоморхсон уу намын түрээсээр сууж буй байрыг худалдаж авах ажилд хуулийн зөвлөхөөр нь ажиллаж ч гадаадын компанийн хууль бус нэхэмжлэлд ашигтай мэдүүлэг өгч Н.Энхбаярын даргыг нэг сая ам.долларын хилс хэрэгт хутгасан” гэсэн юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ii
hun tejeevel tolgtolgoi tsusdana gej ene dee muu buusnuud
2016/03/23 103.17.108.42
ii
hun tejeevel tolgtolgoi tsusdana gej ene dee muu buusnuud
2016/03/23 103.17.108.42