8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ

2020-06-10 12:03:00

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 9-нд дөрвөн лабораторид 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 12, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ачаа тээврйин 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ, Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүн дээр нисэх бүрэлдэхүүн нэмэгдэж 274 хүнд шинжилгээ хийсэн.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. 25-27 хоног эмчлэгдэж эдгэрсэн иргэний нэг нь цэргийн сургуулийн оюутан бол нөгөө нь Алтанбулаг боомтоор орж ирсэн мөн оюутан хүүхэд. Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 87 нь эдгэрлээ. Эмчилгээнд 107 хүн байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 91 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл