8o
Улаанбаатар хот
mobile menu

Нагац эгч нь Г.Маралмаагийн хүүхдийг цаашид асрах боломжгүй гэжээ

2016-03-23 17:53:00

Дөрвөн настай дагавар хүүхдээ хэрцгийгээр зодож аминд нь хүрсэн хэргээр Г.Маралмаа хоригдоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэрбээр хамтран амьдрагч Т.Цогтынхоо төрсөн охиныг зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулан улмаар амиа алдахад хүргэсэн юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Т.Цогт, Г.Маралмаа нарт тус бүрт нь 24 жилийн ял ногдуулсан. Гэвч Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар одоо цагдан хорих ангид хоригдож байгаа юм.  Г.Маралмаа хорих ангид ял эдэлж байхдаа 2015 оны сүүлээр хүүхдээ төрүүлсэн. Ээж хүү хоёрыг одоогоор тус тусад нь байлгаж байгаа бөгөөд хүмүүжигч Г.Маралмаагийн хүүхдийг түүний нагац эгч нь асарч байгаа аж. Тэгвэл Г.Маралмаагийн нагац эгч нь хүүхдийг нь цаашид асрах боломжгүй гэдгээ холбогдох газарт мэдэгджээ. Учир нь тэрбээр өөрөө өрх толгойлсон, амьдралын боломж тааруу учраас хүүхдийг эхтэй нь хамт байлгах хүсэлтийг Хүний эрхийн үндэсний комист гаргасан байна. Энэ талаар тус байгууллагын ажилтан  “Хүн амины хэргээр шалгагдаж байгаа Г.Маралмаа гэдэг эмэгтэй цагдан хоригдож байхдаа хүүхдээ төрүүлсэн. Шүүхээс ял авсан боловч Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар одоо цагдан хорих ангид хоригдож байна. 

Өөрөөр хэлбэл энэ хүн өнөөдөр ялтан биш яллагдагч юм. Энэ эмэгтэйн хүүхдийг нагац эгч нь асран хамгаалж байгаа.  Хүүхдийн асран хамгаалагчаас манайд гомдол ирсэн. Г.Маралмаагийн хүүхэд таван  сартай, нагац эгчийнх нь гэр бүлийн байдал хүнд байна. Эгч нь  өөрөө хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ажилгүй учраас амьдралын нөхцөл хүнд ийм айл юм билээ. Тиймээс Г. Маралмааг хүүхэдтэй нь ойр байлгах болон түүний хүүхдийн асран хамгаалагчийн асуудлыг мөн тавьсан” хэмээн ярьжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл