8o
Улаанбаатар хот
mobile menu

Ламхай нарыг авчрах тусгай үүргийн онгоц Энэтхэг рүү хөөрлөө

2020-06-12 09:36:00

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авахаар тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.12/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 08:45 цагт хөөрлөө.

Энэтхэг улсаас 230 орчим ламхай нарыг татан авахдаа Лаос улсаас нутаг буцах хүсэлтэй 13 иргэнээ татан авна гэдгийг Шуурхай штабаас мэдээлсэн. Мэдээлэл хийх үеэр Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ долоо хоногт зургадугаар сарын 12-нд Энэтхэгийн Гао хот руу нислэг үйлдэж, ламхай нарыг авч ирнэ” гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл