Энэ сарын 14-ны өдрийн 12.00 цагт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд сонгино түүхээр гэрээсээ гарсан 2 хүүхэд “Хар боом” гэдэг 600 орчим метр өндөр хадан хясаанаас унаж нас баржээ.
Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах хүсэлтийг зургадугаар 15-ны өдрийн 10:00 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагид 11:38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 15 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 30 метрийн өндрөөс, 17 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.