8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын улаан загалмай нийгэмлэг “Бичил Глобус” ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2020-01-16 17:00:00

Монголын улаан загалмай нийгэмлэг, “Бичил Глобус” ХХК сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, “Бичил Глобус” ХХК-ийн Ерөнхий захирал С.Отгонбат нар 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурав. Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын улаан загалмай нийгэмлэг “Бичил Глобус” ХХК-тай хамтран улсын хэмжээнд Хүүхэд залуучуудын хөгжил, хүмүүнлэгийн чиглэлд хамтран ажиллахаас гадна нийгэмд тустай ажлуудыг зохион байгуулах боломж нээгдэж байгаа юм. Санамж бичигт гарын үсэг зураг үйл ажиллагааны үеэр  “Бичил Глобус” ХХК Ерөнхий захирал С.Отгонбаяр “Хүмүүнлэгийн үйлс дэх олон нийтийн хандлага, иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, үлгэр жишээ түншлэлийг бий болгохын төлөө Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллахад таатай байна” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл