8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” холимог цахим хичээл монгол хэл дээр явагдаж эхэллээ

2019-10-10 15:00:00

Ажлын байранд гарч болох аюул, эрсдэлүүдийг таниулах, осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй, өөртөө болон бусдад анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” цахим сургалтын нээлтийн арга хэмжээ 2019 оны 10-р сарын 10-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Түгээмэл хайрын хүрээлэн” сургалтын төвд боллоо. 

Сургалтанд Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Европын Холбоо, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбоо,  арьс шир, гутал, текстил үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов. Сургалтыг анхны тусламжийн мастер багш, хүний их эмч Б.Гантулга удирдан явуулсан бөгөөд нийт 35 хүн сургалтанд хамрагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг сургалт нь тухайн салбарын онцлогоос хамаарч 8 модулиас сонгон суралцах боломжтой. Үүнд

  1. M1. Анхны тусламжийн хайрцаг.
  2. М2. Зүрхний шигдээсийн үед анхны тусламж үзүүлэх.
  3. М3. Түлэгдэлтийн үед анхны тусламж үзүүлэх.
  4. М4. Химийн ослын үед анхны тусламж үзүүлэх.
  5. М5. Битүү бэртэх үед анхны тусламж үзүүлэх.
  6. М6. Нүд гэмтэх үед анхны тусламж үзүүлэх.
  7. М7. Цус алдалтын үед анхны тусламж үзүүлэх.
  8. М8. Цахилгааны ослын үед анхны тусламж үзүүлэх.

Цахим хичээлийг сонирхсон хүмүүс интернэтэд холбогдсон суурин болон зөөврийн компьютер, таблет, ухаалаг утас ашиглан хүссэн цагтаа хаанаас ч үзэж, судлах боломжтой аж.

Монгол улсад зам тээврийн, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Иймд иргэн бүр анхны тусламжийг ахуйн хүрээнд, үйлдвэрийн нөхцөлд, ажлын байранд, хаана ч үзүүлэх мэдлэг чадвар, дадлыг эзэмшсэнээр амь нас, эрүүл мэнд, осол гэмтлийн хохирлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтойгоос гадна ажлын байранд тохиолдож болох гэмтлүүдийн үед авах арга хэмжээг орчин үеийн сургалтын материал, тоног төхөөрөмж ашиглан дадлага хийж, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмших боломжтой юм. Энэхүү цахим хичээл анх удаа монгол хэл дээр явагдаж байгаагаараа онцлог юм.  


“Ажлын байранд анхны тусламж үзүүлэх” холимог сургалтыг нэвтрүүлснээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн нийслэл болон орон нутгийн Дунд шатны улаан загалмайн хороод тухайн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагуудад цахим болон танхимын дадлага хичээлийг хослуулан явуулах боломж бүрдэж байна. Эдгээр модулиудыг эзэмшсэнээр ажлын байранд аливаа осол гэмтэлд хүргэж болох, аюулгүй байдлын эрсдэлийг таньж, гэмтэж бэртсэн хүнд анхны тусламж үзүүлж чадах чадвартай болох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл