8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон, Улиастайн голоос их хэмжээний загас барьсан иргэдийг шалгаж байна

2020-06-18 17:05:11

Тусгай хамгаалалт бүхий газарт хууль бусаар загасчилж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид сум, орон нутгийн байгаль хамгаалагч нартай хамтран Улсын тусгай хамгаалалт бүхий "Орхон" голын ай сав газраар хяналт, шалгалт зохион байгуулжээ.

Шалгалтаар Орхон, Улиастайн голоос зэвэг загас 78 ширхэг, хадран загас 54 ширхгийг барьсан иргэдийн хууль бус үйлдлийг илрүүлсэн байна.

Одоогоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

 

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах:

24.5.1 Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Иймд иргэдийг улсын тусгай хамгаалалт бүхий газраас хууль бусаар ан агнахгүй байхыг анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
anchin
zagas barih hugacaa bolson baihad yadag um be darga bish baij dee tegeed engiin irgediig barij surjignesen biz ee
2020/06/19 43.228.131.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment