8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим нутгаар аадар бороо орж, говийн нутгаар халуун байна

2020-06-18 17:21:09


Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө говь, талын нутгаар халуун байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Энэ оны зургаадугаар сарын 18-ны 20 цагаа­с 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээгээр

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан
  • Говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус дулаан
  • Бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан
  • Харин Улаанбаатар хот орчмоор үүлших хэдий ч бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан

Зургаадугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөс харвал:

  • 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо,
  • 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 23-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орохоор байгаа аж.

Ингэхдээ салхи 20,21-нд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Говь талын нутгаар өдөртөө халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Мөн энэ сарын 21-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ гэдгийг мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment