8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-03-24 07:53:00

09:00 цагт Засгийн газрын III байр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 4 дүгээр давхарт 401 тоот /хуучнаар Үндэсний статистикийн хороо/-д сургалт эхэлнэ. Уг сургалт нь Статистикийн тухай хуульд заасны дагуу ирэх сарын 1-ээс аж ахуй нэгж, байгууллагын тооллого эхлэхтэй холбогдуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бэлтгэл ажлыг хангах хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Сургалтад аймаг, нийслэл дүүргийн статистик болон бүртгэл хариуцсан удирдлагуудыг хамруулсан сургагч багш бэлтгэх юм байна.

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд Хэвлэлийн хүрээлэнгийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хэвлэл мэдээлэл ба ил тод засаглал” хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

11.00 цагт Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ХӨСҮТ-д ажиллана.

11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд ДЭМБ, Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ХӨСҮТ-өөс Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт Үндэсний циркт “Дэлхийн цирк Монголд” олон улсын тоглолтын хүрээнд хүрэлцэн ирээд байгаа гадаадын уран бүтээлчид мэдээлэл хийнэ. Тэд энэ удаад одой морь, арслан, лам гөрөөс зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүдээ дэлгэхээр зэхжээ.

12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд АТГ-тай холбоотой асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ийн дэргэдэх “Хараат бус залуучуудын холбоо”-ноос мэдээлэл хийнэ.

12:00 цагт Төрийн ордонд Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх болоод нүүрс хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт МОНЦАМЭ-гийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар Дээд түвшний уулзалтын дагалдах хурал болох “Ази-Европын иргэний 11 дүгээр чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай болон АСЕМ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт Корпорэйт зочид буудлын 5 давхарын Улаанбаатар зааланд Дэлхийн Монгол Глобал нийгэмлэгээс зохион байгуулж буй "Монгол туургатны мисс"-ийн тэмцээний "Мисс Гүүдвил" номинацийн хүрээнд зохион байгуулагдах "Сүүн дусал" сайн үйлсийн аяны талаарх мэдээллийг өгөх хэвлэлийн хурал болно. Тус хэвлэлийн хуралд Халимаг, Буриад,Тува, Өвөрмонгол, Монгол 5 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцоно. 

14.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар суулт зарлах талаараа мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл