8o
Улаанбаатар хот
mobile menu

Төгсөх ангийн сурагчдын давтлага хичээлийг зохион байгуулж дуусчээ

2020-06-18 19:25:36

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх давтлага хичээлийг зохион байгуулж дуусчээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад сургуулийн орчинд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага хичээлийг тавдугаар сарын 11-нээс зургаадугаар сарын 11-ний өдрүүдэд давхардсан тоогоор 8389 багш 110578 төгсөгчдийг хамруулж, зохион байгууллаа.

Давтлага хичээл зохион байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн төрийн өмчийн 140, төрийн бус өмчийн 117, нийт 257 сургуульд онлайн хурлыг зохион байгуулж Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын сайдын тушаал, Нийслэлийн Боловсролын газрын чиглэл, зөвлөмжийг танилцуулж, хэрэгжүүлэн ажиллалаа.

Төгсөх 12 дугаар ангийн суралцагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлын хүрээнд нэг ангид 10-аас илүүгүй суралцагч байхаар тооцон анги танхимыг бэлтгэж, хуваарийг багш нарын хүрэлцээ, чадварт суурилан, зохион байгууллаа.

Сургуулийн орчинд халдваргүйжүүлэлт, ариутгалыг мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу тогтмол хийж, гар ариутгагч бодис болон ус буцалгагчийг анги бүрд байрлуулж, хариуцлагатай жижүүрийг томилж, сургуулийн удирдлагын баг өдөр бүр ээлжлэн хяналт тавьж, харилцан мэдээлэл солилцож ажиллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment