8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэрт сэтгүүлч, нийтлэлчийн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ

2015-11-23 14:20:00

“The Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Л.Болормаа 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Лунтангийн Болормаа нь шинэ цагийн сэтгүүлзүйн салбарын шилдэг төлөөлөгч байсан юм. Л.Болормаа нь эдийн засаг, нийгэм, улс төр, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичдэг бөгөөд “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтан байсан юм. Түүнийг таалал төгссөнтэй зэрэгцээд гэнэтийн үхэл нь зуурдынх биш гадны нөлөөтэй байх магадлалтай талаар цахимаар шуурсан билээ. Түүнийг гаднаа ил харагдах шархи сорвигүй Баянгол дүүрэгт байрлах гэртээ амьсгал хураасан байсныг хэргийн газар шалгалт хийсэн цагдаагийнхан мэдээлж байгаа бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн гадны нөлөөтэй эсэх нь тогтоохоор ажиллаж байгаа юм. Тэгвэл өчигдөр өглөө урьдчилсан дүгнэлт гарчээ. Дүгнэлтээр гадны ямар нэгэн нөлөөгүй, даралт нь өндөр байсан учир цус харвасан байж болзошгүй гэсэн байна. Задлан шинжилгээний албан ёсны дүгнэлт 14 хоногийн дараа гарах аж. Гэхдээ Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингис сэтгүүлчийн амиа алдсан явдлыг зуурдын үхэл гэж харахаасаа илүү гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болох бүхий л зүйлийг шалгаж үзэхийг үүрэгджээ. Тиймдээ ч цагдаагийнхан “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн редакци дээр нь очиж, компюьтерийг нь хурааж авсан байна. Тэд компюьтерт нь анхаарал татах зүйл байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment