8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нарны гүүр, ажилчны гудамж, 120 мянгат зэрэг байршилд тогтсон 850 тонн усыг соруулан ажиллаж байна"

2020-06-22 08:33:54

Өнөөдөр орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас зарим байршлуудад их хэмжээний ус тогтсон билээ. 

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр өөрийн цахим хуудсандаа "Хотын Ерөнхий менежерээс өгсөн шуурхай үүргийн дагуу өнөөдөр орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас их хэмжээний ус тогтсон байршлуудад Геодези усны барилга байгууламжийн газрын шуурхай бригад яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.

Геодези, Усны барилга байгууламжийн газрын үндсэн гурван бригад, явуулын хоёр бригад ус соруулах гурван зөөврийн насос, нэг суурин насос, хоёр усны машинаар дөрвөн байршил буюу Нарны гүүр, Ажилчны гудамж, 120 мянгат зэрэг байршилд тогтсон 850 тонн усыг соруулан ажиллаж байна" хэмээн нийтэлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment