8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд ЗТО-оор 16 хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирчээ

2020-06-22 11:22:33

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 515 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс 313  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, гурав нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирчээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

•    Явган зорчигч мөргөх хэлбэрээр-10
•    Мөргөлдөх хэлбэрээр1
•    Онхолдох хэлбэрээр-4
•    Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

2020.06.20-ны өдрийн 17 цаг 00 минутын орчим Увс аймгийн Өмнөговь сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 55 настай, эрэгтэй Ч-гийн амь нас хохирсон
2020.06.21-ний өглөөний 06 цаг 40 минутын орчим Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай, эрэгтэй Л-ийн амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл