8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Хурц нарын шүүх хуралдааныг долоодугаар сарын 16-н хүртэл хойшлуулав

2020-06-22 12:00:00

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт товлогдсон ч шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 09:30 минут хүртэлх хугацаагаар хойшлууллаа.

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Батсайхан нь 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралтай талаарх баримтыг тус шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн, Ц.Туяа, шүүгдэгч С.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Дандийядам, шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Ү.Отгонбаярын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр тус шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Н.Буянжаргал нь хордлогонд орсон тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт тус тус гаргасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл