8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар алт олборлож байгаад нүхэнд унажээ

2020-06-23 11:09:39

Хууль бус аргаар ашигт малтмал олборлогч хоёр иргэн 14 метрийн гүнтэй, 1х1.5 метрийн хэмжээтэй нүхэнд унасан байна гэсэн дуудлага 6 дугаар сарын 21-ний өдрийн 09:16 цагт Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар бүртгэгджээ.

Тус явдал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Хясаа худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/-т болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 70 км зам туулан 11:36 цагт очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн О /50 настай, эрэгтэй/-ийг иргэд нүхнээс гаргаж эмнэлгийн байгууллагад, тус сумын харьяат иргэн Т /53 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MGL irgen
altnii jijig tom buh orduudiig uls medeldee avaad, huviin kompani,eldviin ninja nariig burmoson taslan zogsoovol yasiin be,baigal orchin ch aimaar bolloo,hun chanar,es zui ch gej bhgui bolloo
2020/06/23 202.179.27.228