8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр 120 иргэнээ авчирна

2020-06-24 19:46:02

Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр буюу маргааш ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ.

Энэ онгоцоор мөн Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Монгол цэргүүд ирнэ.

Улсын онцгой комиисын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2,400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байна.

2020 оны 7 дугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж 1,300 орчим иргэнийг татан авна 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл