8o
Улаанбаатар хот
mobile menu

"Монголын ард түмэн парламентын сонгуулиа хийж, санал өгөх эрхээ эдэлж, хэрэгжүүлсэнд АНУ баяр хүргэж байна"

2020-06-27 12:17:58

АНУ-ын Төрийн департаментын Хэвлэлийн төлөөлөгч хатагтай Морган Ортагус манай УИХ-ын ээлжит сонгууль болсонтой холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ, “Монголын ард түмэн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр парламентын сонгуулиа хийж, санал өгөх салшгүй эрхээ эдэлж, хэрэгжүүлсэнд АНУ баяр хүргэж байна” гэжээ. Тэрбээр бид Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш байдгаараа бахархдаг гээд Монгол Улсын дараагийн Засгийн газартай түншлэл, ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Мөн энэ удаагийн сонгууль нь Монгол Улс  1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийснээс хойш 8 дахь удаагийнх болохыг тэмдэглэсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео “Монголын парламентын сонгуулиас ардчилал ёсоор хэрэгжиж буйг харахад таатай байна. АНУ нь Монголын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг” гэж жиргэжээ.

https://www.state.gov/parliamentary-election-in-mongolia/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл