8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2020-06-29 10:20:52

10.00 цагт Төрийн ордонд УИХ-д шинээр сонгогдсон гишүүдийн үнэмлэх гардуулах ёслол болно.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордонд Шадар сайд Ө.Энхтүвшин зам тээвэр, иргэний нисэхийн 24 ажилтныг түрээсийн орон сууцанд оруулах батламж гардуулна.

11.30 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өөрийн байрандаа Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээлнэ. Утас: 98116663, 99287297

12.00 Улсын драмын эрдмийн тeатрт эрүүл мэндийн салбарын 400 ажилтныг орон сууцанд оруулах батламж гардуулна. Утас: 99179899

12.00 цагт ХҮН-ын байранд "Зөв хүн-Электорат" эвслээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд төрийн болон ТББ-ууд Монгол Улсад хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэх Үндэсний сүлжээ байгуулах баримт бичигт гарын үсэг зурна.

15.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний дөрөвдүгээр судалгаан”-ы тайланг холбогдох албанынханд хүлээлгэн өгнө. Утас: 91919617

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment