8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

2020-06-29 10:51:56

Туул голын усанд өчигдөр хоёр хүн осолдсон байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Туул” голд хоёр хүн живсэн тухай дуудлага өчигдөр 15:16 цагт Онцгой байдлын газар очжээ.

Дуудлагын дагуу, Аврах ангийн алба хаагчид очиж Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Харин 20 настай, эрэгтэй С-г олоогүй тул 22:25 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ.

Ойрын өдрүүдэд усанд осолдсон дуудлага бүртгэгдсээр байна. Иймд иргэдийг голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед зориулалтын гарцтай газраар зорчих, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байж хараа хяналт, анхаарал болгоомжоо сайжруулахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.​

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл