8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машинд ахуйн хэрэглээний газ дэлбэрч, хоёр хүн гэмтжээ

2020-06-29 14:00:00

Суудлын автомашинд ахуйн хэрэглээний газ дэлбэрсний улмаас дотор нь байсан хоёр хүн бэртэж эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын 9 дүгээр байрны автомашины зогсоол суудлын автомашин дэлбэрсэн тухай мэдээллийг өчигдөр өдрийн 20:05 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савалгаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн 20 настай, эрэгтэй Н, 18 настай, эрэгтэй М  нар түлэгдэж бэртсэнийг нийслэлийн ЯТТТ-өөс ГССҮТөв рүү авч явсан байсан. Автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл