8o
Улаанбаатар хот
mobile menu

Казахстан улсад оршин суугаа иргэдийн анхааралд

2020-06-29 14:30:00

Казахстан улсад тогтоосон онцгой байдал, хөл хорионы дэглэмийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон иргэдийг оршин суух зөвшөөрөл авах, хугацааг сунгуулахыг тус улсын цагаачлалын албанаас уриалсан байна. 

Тус улсад тавдугаар сарын 11-нээс эхлэн онцгой байдлын дэглэмийг цуцалсан бөгөөд хил нээх үед 145 мянга орчим гадаадын иргэн байжээ. Өнөөдрийн байдлаар 33 мянга орчим гадаадын иргэн нутаг буцаж, 17 мянга гаруй иргэн түр оршин суух зөвшөөрөл, 78 мянга 525 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулсан байна.

Тус улсад оршин сууж буй иргэдийг долдугаар сарын 10-ныг хүртэл хилээр нэвтрэхэд захиргааны хариуцлага хүлээлгэхгүйгээр шийдвэрлэсэн байгаа тул буцах боломжгүй гадаад улсын иргэдийг "хүлээн авагч" тал цагаачлалын албанд яаралтай хандаж, түр хугацаанд оршин суух зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатайг мэдээлжээ.

Казахстан Улсаас Монгол Улс руу иргэдийг татан авах дараагийн тусгай үүргийн нислэгийн хуваарь болон Монгол Улс, ОХУ-ын хил нээгдэх хугацаа тодорхойгүй байгаа. Тиймээс иргэд оршин сууж буй дүүрэг, газрын цагаачлалын албанд хандан оршин суух зөвшөөрөл авах, хугацааг сунгуулах шаардлагатайг Нур-Султан дахь Элчин сайдын яамнаас анхааруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл