8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: Туулд голд живсэн 3 настай хүүдийн цогцсыг олжээ

2020-07-01 14:00:00

Хан-Уул дүүргийн VIII хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд 3-6 насны гурван эрэгтэй хүүхэд тоглож байгаад гурван настай А живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 29-ний 20.10 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн тус дүүргийн Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургадугаар сарын 30-ны 08.30 цагт осолдсон газраас баруун зүгт 200 метрээс цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.

Мөн зургадугаар сарын 28-нд нийслэлийн 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд хоёр хүн живсэн. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 настай эрэгтэйн цогцсыг тухайн өдөр олсон бол Сонгинохайрхан дүүргийн иргэн 20 настай С-ийн цогцсыг өчигдөр олж, тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл