8o
Улаанбаатар хот
mobile menu

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн 2 нислэгээр нийт 420 иргэн ирлээ

2020-07-03 09:19:08

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн 2 нислэгээр нийт  420 иргэн ирсэн байна.

Эхний  онгоцоор 256 иргэн ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 иргэн байна.

Харин хоёр дахь онгоцоор 164 иргэн ирсэн бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27 иргэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ом 302 нислэгийн нисгэгч нар болон нислэгийн багийнхан маш зөв шуурхай арга хэмжээ авч 164 хүний амь насыг аварсанд гүнээ талархал илэрхийлж бна. Жинхэнэ баатрууд шүү. Энэ тухай яагаад мэдээлэл гаргаа
2020/07/04 117.111.16.9