УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Л.Түвшинжаргал өчигдөр үдээс хойш өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар манай сайт өмнө нь мэдээллэсэн. Өлсгөлөн зарлах болсон тухайгаа захидал илгээсэн байна. Тэрээр захиандаа "Цагдан хоригдсон, дээрх Эрүүгийн хуулийн зүйл заалтаар тулгасан гүтгэлэг нь Тавантолгойн ордыг өөрийн болгох гэсэн бүлэглэл нь төрийн эрх баригч хүчний байгууллагуудад хэрхэн нөлөөлж байгааг бодитоор харж байна" гэсэн бөгөөд энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн байна.
Түүнийг Х.Баттулга гишүүнийг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байх үед тус яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдаж завшсан байж болзошгүй гэж үзэн саатуулаад байгаа. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.