8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн байгууллагуудын архив бүрдүүлэлт сайжирчээ

2015-11-23 14:49:00

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж дуусчээ.Энэ удаагийн үзлэг 2015 оны есдүгээр сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан байна.Архивын ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон холбогдох байгууллагын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй 23 ажлын хэсэг байгуулагдан яам, агентлаг, Улсын их хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн харьяа нийт 130 байгууллагад улсын үзлэг явуулж, дүгнэжээ.Улсын үзлэгт хамрагдсан байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын дундаж дүн 90,4 хувьтай гарснаас 82 байгууллага 90-100 /А буюу маш сайн/, 42 байгууллага 80-89 /В буюу сайн/, 3 байгууллага 70-79 /С буюу хангалттай дунд/, 3 байгууллага 60-69 /D буюу дунд/ үнэлгээтэй шалгагджээ.Төв комиссын ажлын хэсгийн гишүүд улсын үзлэг хийх явцдаа холбогдох газруудад тухай бүрт нь шаардлагатай арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment