8o
Улаанбаатар хот
mobile menu

Украины нисгэгч эмэгтэйд 22 жил хорих ял оноолоо

2016-03-24 11:17:00

ОХУ-ын шүүх Украины нисгэгч Надежда Савченког зүүн Украины хямралын үеэр оросын 2 сэтгүүлчийн аминд хүрсэн хэрэгт буруутай гэж тогтоон, 22 жил хорих ял оноолоо. Шүүхийн энэ шийдвэрийг Украин улс хэзээ ч хуульт ёсны дагуу гаргасан шударга шийдвэр гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тус улсын ерөнхийлөгч Петро Порошенко мэдэгдээд, Надежда Савченког нэн даруй суллан, эх оронд нь буцаахыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд уриалжээ.

Путин хэрэв олон сарын өмнө өгсөн амлалтаа биелүүлж, Савченког суллавал хариуд нь Украины газар нутагт цэргийн ажиллагаанд оролцож байгаад олзлогдсон Оросын 2 цэргийг эх оронд нь буцаахад бэлэн гэдгээ тэрээр мөн мэдэгдлээ. Украины зүүн хэсэгт гал зогсоох хэлэлцээр үйлчилж эхэлснээс хойш тус улсын засгийн газар болон салан тусгаарлах үзэлтэй босогчдын хоорондох зэвсэгт тэмцэл урьд өмнөхөөсөө намжсан ч, энэ асуудлаас үүдэн талуудын харилцаанд үүссэн хурцадмал байдал намжих цаг хол байгааг Савченкогийн шүүх ажиллагаа харууллаа гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment