8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь-Алтай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2020-07-08 12:00:00

Говь-Алтай аймгийн Бугат суманд долоодугаар сарын 7-ны 05:23:01 цагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, аймгийн Бугат сумаас баруун урд зүгт 143 км-ийн зайд газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээллээ. Өмнө нь зургаадугаар сарын 30-ны өдөр 08:20:21 цагт тус сумаас баруун урд зүгт 126 км-ийн зайд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. 2020 он гарсаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Жаргалан, Бигэр, Тонхил, Бугат суманд 3,6-5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт удаа дараа бүртгэгдээд байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл