8o
Улаанбаатар хот
mobile menu

ТӨРИЙН БАНК 23 сая ам.долларын РЕПО хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09 13:07:00

Монгол Улсын ТОП-4 банкны нэг болох Төрийн банк нь эх үүсвэрийн зардлыг бууруулж, тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх,  харилцагчдад бага хүүтэй зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Дээрх зорилтынхоо хүрээнд Төрийн банк нь Нидерландын Вант улсын Frontclear олон улсын санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр дахь удаагийн репо хэлцлээр 23.0 сая ам.доллар буюу ойролцоогоор 65.0 тэрбум төгрөгийн бага хүүтэй хямд эх үүсвэр амжилттай татлаа.

Хямд эх үүсвэр татсан энэхүү хэлцэл нь Засгийн Газар болон Монголбанкны явуулж буй бодлогод нийцсэн цагаа олсон оновчтой хэлцэл болсон бөгөөд эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, бизнесийн болон хэрэглээний зээлийн хүү буурах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Төрийн банкны хувьд, 2020 оны эхний хагас жилд 3.3 их наяд төгрөгийн актив хөрөнгө, 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.Эрсдэлгүй ирээдүйн баталгаа болсон Төрийн банканд итгэж хамтран ажиллаж буй харилцагч та бүхэнд баярлалаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment