8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан аймгийн нутагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг машинд явсан долоон хүн амиа алджээ

2020-07-10 11:09:41

Долдугаар сарын 9-н буюу өчигдөр 18:00 цагийн орчимд орон нутгийн замд автомашин онхолдож долоон хүн амиа алджээ.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр Шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Toyota Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдон, автомашинд байсан долоон зорчигч амь насаа алдсан харамсалтай явдал болжээ.

2020 оны долдугаар сарын 9-ний өдөр орон нутгийн замд гарсан ослын улмаас нийт 11 хүн эндсэн байна. 

Иймд жолооч нар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож, хурдаа тохируулан аюулгүй байдлаа ханган, хамт яваа хайртай дотны хүмүүстээ аюул, занал учруулалгүй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл