8o
Улаанбаатар хот
mobile menu

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирж буй эх онгоцонд амаржиж, хоёр ихэр охин төрүүлжээ

2020-07-10 11:13:21

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын хоёр улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч хамт ниссэн бөгөөд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тусгай үүргийн онгоц өнөө шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардах бөгөөд амаржсан эхийн ар гэрийнхэнтэй холбогдож энэхүү баярт мэдээг хүргэж байгаа аж. 

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл