8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр зам тээврийн ослын улмаас таван хүн, усанд осолдон гурван хүн амиа алджээ

2020-07-13 10:57:52

Долоодугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Баяр наадмын үеэр иргэдийн орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг бөгөөд тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчид хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. 

Түүнчлэн өчигдөр гурван хүн усанд осолдож нас барсан харамсалтай хэрэг мөн гарчээ. 

Ойрын өдрүүдэд орсон аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж, үеэрлэсэн байгаа билээ. Тиймээс голын эрэг дагуу зугаалахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усан орохгүй байх, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах зэргээр онцгойлон анхаарах шаардлагатай байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл