8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүчит бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

2020-07-13 10:59:44

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдлаа.

Түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс Увс аймгийн харьяат улсын аварга Н.Батсууриар ес даван түрүүлж, Монгол Улсын Аварга цолны болзол хангалаа.

Улсын арслан П.Бүрэнтөгс:

Нэгийн даваанд залуу бөх Д.Бат-Өлзийг

Хоёрын даваанд залуу бөх Г.Алтанбаганыг

Гурвын даваанд аймгийн харцага Т.Түвшинтулгыг

Дөрвийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг

Тавын даваанд улсын начин Б.Чимэдванданыг

Зургаагийн даваанд аймгийн арслан О.Мөнх-Эрдэнийг

Долоогийн даваанд аймгийн арслан Б.Бат-Оршихыг

Шөвгийн дөрөвт улсын заан Б.Пүрэвсайханыг тус тус давлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Б.Бямбасайхан
Халхууд биднийг барах уу
2020/07/15 150.129.143.243
Chimed
Хайртай шүү Дөрвөд бөхчүүддээ
2020/07/15 150.129.143.243
Иргэн
Үнэн хүчээр авсан начин цолоо Сэлэнгийн хүү Орхонбаяр энэ жил начин цолоо батлаж чадлаа Харин Пүрэвсайхан заан цолоо батлаад үнэнхүү начин заан гэдгээ батлан харууллаа амжилтаар дүүрэн он жилүүд их ой
2020/07/14 192.82.68.56