УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг цагдан хориод долоо хонож байна. Түүнийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос их хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгаж, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс 14 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал 11.00 цагт тус шүүхэд боллоо. Ингээд шүүхээс Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ
Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн хорино
2016-03-24 14:22:00