8o
Улаанбаатар хот
mobile menu

Гарамгай мэргэн нэг, Монгол Улсын мэргэн хоёр, хошой мэргэн тав төрлөө

2020-07-13 14:00:00

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам 13-р зуун цогцолборт үргэлжилж байна. Энэ жил нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсноос эмэгтэй 144, эрэгтэй 396 харваач оролцож, дөрвөн улсын цолтон төрөн гарлаа. Харин Үндэсний их баяр наадмын шагайн харваагаар үлэмж дархан мэргэн нэг, гарамгай мэргэн нэг, Монгол Улсын мэргэн хоёр, хошой мэргэн тав төрлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар үндэсний сур болон шагайн харваанд түрүүлсэн багуудад шагнал гардуулав.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, начин цол хүртсэн аймгийн арслан Х.Цогтгэрэл, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Цэргийн арслан Т.Дүгэрдорж , аймгийн арслан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Мустафа, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нарт Монгол улсын eрөнхийлөгч Х.Баттулга үнэмлэх тэмдэгийг гардуулан өглөө.

Түүнчлэн Өмнөговь аймгийн харьяат "Говийн хүчтэн" дэвжээний бөх Ц.Одбаяр, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх Б.Бат-орших, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөх билэгт” дэвжээний бөх Б.Зоригтбаатар нар Улсын Харцага цол тэмдэгээр тус тус шагнууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл