8o
Улаанбаатар хот
mobile menu

XIII зуун цогцолбороос Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордон руу заллаа

2020-07-13 11:30:02

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам нар хур тэгширсэн, налгар өдрүүдэд хүчит бөхөө барилдуулж, хурдан морьдоо уралдуулж, сур, шагайгаа харваж цэц мэргэнээ сорин наадаж өндөрлөв.Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг “COVID-19” цар тахлын үед болж байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт зохион байгуулсан юм. Энэ жилийн улсын наадам дэргэдээ үзэгчгүй хэдий ч наадамчин зон олон нь анх удаа алсаас цэнхэр дэлгэцээрээ нэг цаг мөчид үзэж сонирхсон гэдгээрээ онцлогтой боллоо.

Одоо Үндэсний их баяр наадам болсон XIII зуун цогцолбороос Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордон руу заллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
jinhene mongol irgen
huwi hun ulsiin munguur tuillaa gej bodogdono tsaad sanaa ni ontshgui bna daa tur bj iin genen bj bolloo yu kironoogoor saihan dalim saihan hurungu oruulalt hiugdlee
2020/07/20 103.10.22.157