8o
Улаанбаатар хот
mobile menu

Туул голд осолдсон 11 настай хүүг эрэн хайж байна

2020-07-20 09:34:30

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад 11 настай, эрэгтэй Т Туул голд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 13:01 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. 

Дуудлага хүлээн авснаас хойш 

  • энэ сарын 14-ний өдөр “Туул” голын урсгал дагуу 35 км-т урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 19:55 цагт түр зогсоосон. 07.15-ны өдрийн 07:00 цаг эрэн хайх ажиллагааг эхлүүлж байв.
  • 15-ны өдрийн 07:00 цагаас эхлэн "Энгэр шандын задгай" гэдэг газраас Баянзүрхийн товчоо хүртэл голын урсгал дагуу 200 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 
  • 16-ны өдрийн 07:00 цагаас эхлэн Энгэр шанд гэдэг газраас Яармагын гүүр хүртэл 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
  • 17-ны өдрийн 07:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж” гэдэг газар 193 км-т завьтай урсаж, 60 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн юм.

Харин өчигдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж” гэдэг газар хүртэл 100 км-т завьтай урсаж, 80 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон.

Долдугаар сарын 20-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл