8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс нуур орчмоор аялж, зугаалж буй иргэдэд сэрэмжлүүлэг хүргэв

2020-07-20 09:36:51

Увс нуурын дархан цаазат газрын амралт зугаалгын бүсэд амарч, аялж байгаа иргэдэд дархан цаазат газрын хамгаалалтын горимыг мөрдүүлэх, байгаль орчинд хор хөнөөлгүй анхаарал болгоомжтой аялахыг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас сануулж байна.Тус газраас амарч, аялж яваа иргэдэд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, сурталчилгааны материалыг тарааж өгчээ. Мөн Увс нуурын дархан цаазат газрын Улаангом, Хөндлөн хэсгийн Далангийн харгана, Бага нуур, Хөх эргийн давс зэрэг газарт хүрч амрагч аялагчдад сэрэмжлүүлэг, санамжийг тарааж өгч, хяналт шалгалтыг явуулжээ.

Мөн эцэг эхчүүдэд хандан хур бороо ихтэй, гол горхи үерлэсэн энэ цаг үед нуурын эрэг орчмоор аялж зугаалахдаа бага насны хүүхдэдээ анхаарал тавьж, болгоомжтой байхыг сануулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл