8o
Улаанбаатар хот
mobile menu

Борооны улмаас эвдэрч сүйдсэн, эрсдэлтэй нөхцөл үүссэн газруудад шуурхай арга хэмжээ авч байна

2020-07-20 09:49:47

Улаанбаатар хотод 2020 оны 07 дугаар сарын 4, 5, 8, 9, 10-нд орсон түр зуурын усархаг аадар борооны улмаас эвдэрч сүйдсэн, эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байршлуудыг Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ бусад мэргэжлийн байгууллагуудын инженер техникийн ажилтнуудтай газар дээр нь нөхцөл байдлыг шалгаж арга хэмжээ авч байна.

1. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн ард үерийн далан дээгүүр байрлуулсан гүүрэн гарцын явган шат эвдэрсэн. Үүссэн нөхцөл байдлыг дүгнэж, Нийслэлийн онцгой комиссод танилцуулан иргэдийг унаж гэмтэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гүүрэн гарцыг хааж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйн зардлаас гүүрийг нөхөн сэргээх, үерийн усыг зайлуулах суваг хийж, аюулгүй байдлыг хангахаар болов.

2. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 220 дугаар цэцэрлэг, 138 дугаар бага сургуулийн цогцолбор барилгыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын зориулалтаар олгосон 4500м2 газарт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Гандирс-Орд” ХХК-д боловсруулсан ЕГ2013/33 шифртэй зураг төслийн дагуу “Си Эйч Си” ХХК барьж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 35/2016 дугаартай актаар байнгын ашиглалтад оруулсан байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ТД2020/006 дугаартай зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу “Танил санаа”ХХК-ийн боловсруулсан ТЗ-20/02 дугаартай зураг төслөөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар “Шинэ цагийн зам” ХХК-ийн хооронд НХААГ/202001035 дугаартай гэрээ байгуулан, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн АЭ-20/34 дугаартай ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу тус цогцолборын авто зогсоолын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Өнөөдөр Сургууль цэцэрлэгийн ерөнхий гүйцэтгэгч “Си Эйч Си” ХХК, Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Авто замын гүйцэтгэгч “Шинэ цагийн зам” ХХК хуралдаж түшиц хаана хийх ажлын зураг төслийг хийж гүйцэтгэхээр болов.

3. Гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд 3, 4 дүгээр хорооллын усан сангийн 600 мм диаметртэй хүйтэн ус, бохирын шугамын ажлыг 2020 оны 07 дугаар сарын 13-16 ний хооронд Баянбүрдийн тойргийг хэсэгчлэн хааж шугам угсралтын ажил хийлгэх зөвшөөрөл өгсөн боловч Дулааны шугамын трасс давхацсан, хөрсний ус ихтэй байсан зэргээс шалтгаалан 3 хэсэг хийх байсныг эхний хэсгийг хийсэн.

Үүсэн нөхцөл байдлыг газар дээр нь Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран 2020 оны 07 дугаар сарын 16-наас 20-ны 06:00 цаг хүртэл сунгаж, техник ашиглалт, аюулгүй ажиллагааг ханган хөдөлгөөн зохицуулалт хийлгэн Авто зам, замын байгууламжийг сэтлэх зөвшөөрөл олгов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл