8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор долоон хүн амиа алджээ

2020-07-20 13:00:00

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй нийт 327 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.Ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, долоон хүн амиа алдсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн дөрөв нь мотоциклтой явсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.07.18-ны өдрийн 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Ягаан толгой” гэх газарт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож, зорчигч 9 настай, эрэгтэй И-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.18-ны 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож , жолооч 25 настай, эрэгтэй Т-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.18-ны шөнийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Далайжаргал сум 5-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Т.Alion маркийн автомашины жолооч О-нь H.Insite маркийн Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй зорчигч Э, Б нарын 3 хүний амь нас хохирсон.
  • 2020.07.19-ны 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалант сум 4-р багийн “Эмээлт толгой” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 48 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.19-ны 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р багийн “Элсэн бөөргийн ар тал” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 55 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон.

Хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 4
  • Мөргөлдөх хэлбэрээр - 5
  • Онхолдох хэлбэрээр – 9
  • Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр нэг бүртгэгдсэн байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment