8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй алга болсон 71 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

2020-07-20 14:00:00

Увс аймгийн Малчин сумын нутаг аймгийн төвөөс урд зүгт 133 км, сумын төвөөс баруун урд  зүгт 53 км-т Баянхайрхан багийн Хар тэрмис гэдэг газар тус сумын харьяат 13 иргэн Хяргас нуурын эргээс 2 км зайтай амарч байгаад 71 настай, эрэгтэй иргэн Б алга болжээ.
Долоодугаар сарын 19-ний өдрийн 03.00 цагт майхнаасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 10:40 цагт өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж долоодугаар сарын 19-ний өдрийн 13:20 цагт Хар тэрмис гэдэг газраас хойш 7 км-т тус багийн Малчин-Уул хэмээх газраас эсэн мэнд олжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment