8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн НИСЛЭГИЙН ХУВААРЬ

2020-07-21 08:50:15

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.

Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болгосон.

Төлөвлөснөөр өчигдөр буюу 7 дугаар сарын 20-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж, БНСУ-д байсан 265 иргэнээ эх оронд нь авчирлаа. 

Өнөөдөр Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэл тусгай үүргийн онгоц хөөрч Япон улсад байгаа 260 орчим иргэнээ татан авах юм. Харин долдугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр 7 дугаар сарын 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 7 дугаар сарын 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 7 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа иргэд зэрэг нийт 1,470 иргэнийг татан авах юм.

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл