8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Хоёр хүүхдээ хээр мартаад явжээ

2020-07-21 11:30:00

Гэр бүл, хамаатан саднаараа Хөвсгөл рүү аялаад хот руу буцахдаа буудалласан газартаа хоёр хүүхдээ үлдээгээд явсныг нэгэн иргэн сэрэмжлүүлэг болгон цахим хуудсандаа бичжээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Хөвсгөл аймгаас хот руу буцаж явсан хүмүүс асран хамгаалагчгүй хоёр хүүхэд хээр төөрсөн байхад нь таарсан байна. Булганы Бүрэгхангай суманд шөнө дунд хоёр хүүхдийг машиндаа суулгаж явсаар замд хэсэг хүмүүстэй таарахад төөрөсн хүүхдүүдтэй хамт яваа хүмүүс байжээ. Тэд өмнөх буудлаасаа хөдлөхдөө хоёр хүүхдээ орхиод явснаа мэдээгүй, таван машинтай явсан учраас нэгэндээ найдаж орхисон байжээ. Тиймээс аялал зугаалганд явахдаа үр хүүхэд, хамт яваа хүмүүсээ сайтар бүртгэж анхаарал болгоомжтой явахыг энэ үйл явдал харуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Bayarlahaaraa uhaanaa aldchih yum. MGL-chuudiin niitleg zan daa. Ongirootood hamag yumaa taviad tuuchihnaaa
2020/07/21 173.176.63.13
  • Recent
  • Most Read
  • Most Comment