8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮7 саяар торгох ял оноожээ

2020-07-22 15:51:23

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Оргил-Эрдэнэ, БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны долдугаар сарын 21-ний өдөр хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /4 /хахууль авах//-ийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оноов.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл